Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд С.Баяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байгаа. Улс төрийн олон шалтгаануудаас болоод түүнийг ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж хүмүүс бодож байгаа. Зарим нь МАН-ын дарга болох гэж Элчин сайдаас татгалзлаа ч гэж ярьж байна. Гэвч өөр шалтгааны улмаас ийм шийдвэр гаргажээ гэж хардах мэдээллийг эх сурвалж өглөө. Тодруулбал, С.Баяр өөрийн залуу эхнэрийн хамтаар Английн Хатан хаанд Итгэмжлэх жуух бичгээ гардуулж байсныг санаж байгаа байх. Үүний хариуд Английн хатан хаан улсаа төлөөлж, Англи улсад оршин суух бүрэн эрхийг олгох ёстой байсан ч тийм зүйл өгөөгүй аж. Өөрөөр хэлбэл, С.Баярын хувьд Монголоос томилолт авсан ч Англид хүлээн зөвшөөрөгдөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна. Тиймээс л дэмий тэнд суухаар албан тушаалаасаа чөлөөлөгдөөд Монгол дахь улс төрийн амьдралдаа оролцсон нь дээр гэж бодсон байж болзошгүй л юм. Ямартай ч С.Баяр Элчин сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх болсон нэг шалтгаан нь Англи улс түүнийг хүлээн аваагүй болж таарч байна.