Дэлхийн тавцанд гоо үзэсгэлэн, ухаалаг төрх, ухаан бодлоороо өрсөлдөж яваа олон сайхан Монгол бүсгүйчүүд бий. Тэд бол яах аргагүй гоо үзэсгэлэнгээрээ дэлхийд улс орныхоо нэрийг дуурсгаж яваа гайхалтай бүсгүйчүүд юм. Түүний нэг бол Б.Гүнзаяа юм.
Мисс Б.Гүнзаяа”Miss intercontinental” , “Photo model of the world 2016 “, “Miss leisure world 2016”, “Miss city tourism 2017”-д тус бүр Тэргүүн байр, дэд байр болон номинациудын эзэн болж хүндэт титмүүдийг эх орондоо авчирч байсан аж.
Тэрээр энэ сарын 30-ны өдөр болох “Miss wolrd 2017” тэмцээнд эх орноо төлөөлөхөөр өрсөлдөж буй бүсгүйчүүдийн нэгээр шалгарчээ.
Тус тэмцээнд гоо үзэсгэлэн, авьяас чадвар, ур ухаанаар шалгарсан есөн бүсгүй өрсөлдөж байгаа юм. “Miss wolrd 2017” тэмцээний эрхийн төлөө Ц.Энхжин, Ө.Урангоо, А.Бөртэ-Үжин, Б.Амина, Б.Мөнхчимэг, Э.Азбилэг, Б.Номин-Эрдэнэ, Б.Жагзмаа нар өрсөлдөж байна. Тэдний нэг нь эх орноо төлөөлж БНХАУ-ын Санья хотод ирэх 11-р сард зохиогдох дэлхийн мисс тэмцээнд өрсөлдөх юм.