Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагч Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай, эрэгтэй/, мөн аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай, эрэгтэй/, мөн сумын харъяат Е /19 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагаар /2017.08.27/ Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Ховд, Увс, Архангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 41 алба хаагч, 6 завь, 6 автомашинтайгаар, Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Ганбаатараар ахлуулсан дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэрэгний багийн дөрвөн алба хаагч, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 41 алба хаагч, зургаан автомашин, аймгийн Цагдаагийн газар, тус сумын ЗДТГ-ын 20 ажилтан, хоёр автомашин, нийт 113 хүн, 15 автомашин, зургаан завь, нэг нисдэг тэрэгтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эрлийн ажиллагаа зохион байгуулж буй нөхцөл байдлыг үнэлэх, ослын газар ажиллаж байгаа хүн, хүч хэрэгсэл, арга ажиллагаатай газар дээр нь танилцах, ажлын уялдаа, удирдлага, зохион байгуулалтаар хангах, үүрэг, чиглэл өгөх зорилгоор ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөө өглөө Ховд аймгийг зорилоо
Өчигдөр буюу 2017.08.29-ний өдөр 9 цэгт пост гарган, явганаар голын эрэг дагуу 72 км, завиар, голоор усаар 180 км газарт, нуур болон голын усанд 1.8-5 метрийн гүнд 240 минутын шумбалт хийсэн байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.