Ц.Нямдорж бол авдрын арслан шиг хоосон бэлгэдэл биш

 

МАН-ын хүчтэй, хударгатай, зангаргатай, шударга чанараараа ижилсдэг ширүүн хоёр лидер хүч хавсран улс төрийн үйлд явдлын өрнөлд чиг өгч эхэллээ. Ц.Нямдорж, У.Хүрэлсүх хэмээх энэ хоёр эрхэм дөрөө харшуулж буй нь зарим нэгэнд аянга болж харагдаж байгаа нь дамжиггүй. Насны хувьд зөрүүтэй ч үзэл бодол зорилго нэгтэй энэ хоёр өнөөгийн улс төрчдөөс Монголын төлөө чанга дуугарч, зөв ярьж, зоримог шийддэгээрээ гоц ялгардаг.  Нэг нь УИХ-ын даргад, нөгөө нь Ерөнхий сайдын сэнтийд суух магадлал маш өндөр. Тэгж гэмээн ч улс төр дэх хүмүүсийн эмх замбараагүй байдал, мөнгөний төлөөх үхэн хатан тэмцлийн эсрэг тэд ахицтай, бүр үгүй хийх үр дүнтэй алхмыг хийж чадна гэж харцгааж байгаа. Авилга хээл хахуульд идэгдсэн нийгэм тэдний мэт улс төрчөөр ангамал байна.

  Авилгачид, хуулийг үл тоогсод, эрх мэдлээр далайлгагсдын хүнд нударга дор хүчгүйчүүд дальдран, амь зуух болсон энэ цаг үед өмгөөлөл хамгаалал юу юунаас ч чухал. Хууль шинээр өргөн барьж, батлуулагсад олширсон ч хуулийг дагаж мөрддөг дээд албан тушаалтныг олоход тун бэрх. Ноорхой дээлтэд ноцох нохой мундахгүйтэй адил зүдэрсэн ард түмний халаасруу чиглэсэн олон  хууль дүрэмтэй л болсон. Мэргэжлийн Засгийн газрын нөхөд өөрсөндөө концессын гэрээгээр хэдэн зуун тэрбумаар тоологдох мөнгө хуваарилж, Нийслэлийн ИТХ-д сонгогдсон эрхэм, намын даргатайгаа бүлэглэн “60 тэрбум” төгрөгийн асуудал үүсгэчихээд байхад дуугарах хүн олдохгүй байсан. Засгийн газар шинээр байгуулагдах мөч  хоног хоног, хором хормоор ойртсоор. Хүмүүс харин энгийн түмэнд ээлтэй, элдэв мугуйд үйлгүй, гэмтэйд ноцдог, гэмгүйд номхон хүн Засгийн тэргүүнд гараасай гэж залбирч байгаа. Тэгэх ч биз. Ц.Нямдорж гишүүнийг УИХ-ын даргаар томилогдохыг дэмжигчид сошиалд хангалттай байгаа харагдана. УИХ-ын даргын өндөрлөгөөс тэр бусдыг харж байсан.

 Зангаргатайн хувьд ч хэнтэй дүйцүүлэмгүй эр л дээ. Хууль Зүйн сайдын албыг хэдэнтээ хашихдаа хэн болох, ямархан хатуу самар вэ гэдгээ ч харуулсан эрхэм. Өнөөдрийн энэ завхарлын үед хуулийг чандлан сахих, хариуцлага алдвал хүн хүнд нь үүрүүлэх, хуулийнхан хэрхэн яаж ажиллахыг зааж өгөх хүн бол яах аргагүй тэр.  Хэнбгуай ч түүний өөдөөс өрвөлзөөд олон юм яриад зогсож чадахгүй. Бурууг буруутанд нь, зөвийн үнэний талд нь гаргаж чадах хуулийн хүн түүнээс өөр бараг олдохгүй дээ. МАН-ын УИХ-д 65 нөхрийн дээр бусад 11 гишүүний гүйдэл суудлыг түүнд даатгах цаг мөч ирчихэж.  Түүгээр энэ удаад УИХ-ыг удирдуулаад, ирэх сонгуулийн зүг хараа сунгахад гэмгүй. Намаа авилгач, рэх мэдлийн наймаачдаас ангижруулъя, улс эх орноо хөгжлийн тийш хөтлөе гэж тархи, зүрхнээсээ бодож, хүсдэг хүмүүст хамааруулан хэлж байгаа юм шүү. Бусад  нь яахав…  МАН-д хүчтэй лидер хэрэгтэй гэж хашигачдаг хүн олон. Хажууд чинь байна. Бүр дотор нь байна. Хамгийн гол нь дэмж. Тэгээд Ерөнхий сайд нь хаана суудаг, шийдвэрээ хэрхэн гаргадаг, УИХ-ын дарга нь яаж ажилладгийг ялгаж салгаад ойлгоод авчих. Улс эх орныхоо төлөө, авилгал, хээл хахуулчид, эрх мэдлийн наймаачид, хувийн эрх ашгийг чухалчлагчдын өөдөөс хэрхэн харьцахад  суралц.

  У.Хүрэлсүх Монголын улс төрд хувьсгал хийхийг зорьж яваа. Түүний хувьсгал бол тодорхой. Төрд шургалсан олигархуудаас ангижрах, хууль хүчнийхний хөрөнгө мөнгөтний талд үйлчилдэг байдлыг зогсоох,  эрх мэдлийн шуналтнуудыг цэвэрлэх  зорилготой. Түүний  тэр зорилгыг Ц.Нямдорж хамгаалж, хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Хуулийн хүчнийхэн дотор түүнийг гүйцэх хүчтэй, зоригтой хүн даанч алга. Аялдан дагалдагсад, даргын царай харагсад, түлхээс татаасаар албан тушаалын бялуунд хүрэгсдээр дүүрчихэж. Одоо харин Ц.Нямдож, Ц.Хүрэлсүх гэдэг хоёр хүн л Монголын нийгэмийн булхайг илрүүлж, хог буртагаас нь салгах боломж болж харагдаж байна. Тэр бол авдрын арслан шиг хоосон бэлгэдэл биш. Монгол төрийн амьд сахиул-түүнийг УИХ-д сууж байхад, УИХ-ын даргын эрэлд хатах нь үнэндээ ичгэвтэр хэрэг л дээ.

З.Говьсайхан

Эх сурвалж: zindaa.mn

Санал болгох мэдээ

Ц.Даваасүрэн: Хамгийн хямд орон сууцыг захиалгаар бариулаад орлого багатай иргэдэд нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2024.05.08/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд …