Монгол Ардын намын бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Тус хурлаар Шадар сайд У. Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж, МАН-ын Бага хурлын нийт гишүүдээрээ хэлэлцүүлэхээр болжээ. Үүний дараа шинэ Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж батламжлах юм.