Багш нар хоёр дах удаагаа ажил хаяна

Багш нар өнөөдөр ажил хаяна

Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан билээ. Үүний хариуд Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм. Ингээд энэ сарын 21 -нд сануулах ажил хаялт зарласан.

Тэгвэл өнөөдөр ч дахин сануулах ажил хаялт зарлахаар болжээ. Өмнөх ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцсон байна.

Ингээд улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон аж. Үүнээс гадна багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгджээ. Өнөөдрийн ажил хаялт 08:00 цагаас эхлэх бөгөөд 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …