Загвар өмсөгч А.Баярцэцэг Холливудын жүжигчин болжээ

Дэлхийн мисс 2016 тэмцээнд эх орноо амжилттай төлөөлөн оролцож шилдэг 11 миссүүдийн тоонд багтсан загвар өмсөгч  А.Баярцэцэг  Холливудын нэгэн агентлагийн жүжигчин болжээ. Тэрээр 2016 онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглож, “Walt disney”-ийн “Мулан” киноны шалгаруулалтад оролцсон туршлагатай жүжигчин.

Харин хамгийн сүүлд тэрээр Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалийн найруулсан адал явдалт “Attrition” киноны гол дүрийн туслах болох Kyra гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн билээ. Түүнчлэн энэ сарын эхээр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон загварын долоо хоногт оролцож, чадварлаг загвар өмсөгч болохоо батлан харуулсан юм. 

 А.Баярцэцэг өчигдөр  цахим хуудсанаа  Холливудын агентлагт харьяалагдаж, хувийн менежертэй болсон талаараа бичжээ.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …