Шударга ёс, хариуцлагыг шинээр томилогдох Ерөнхий сайдаас нэхье

Монгол улс 4 жил тутамд сонгууль болж, сонгуулийн үр дүнд  хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалууд солигдож байдаг  ардчилсан улс орны нэг. 2016 онд МАН УИХ-д 65 суудал авч олонхи болоод Мэргэжлийн засгийн газар гэх сүржин нэртэй, даржин үйлтэй засгийн газрыг байгуулаад тэр нь жил гаруй болоод огцорсон. Ж.Эрдэнэбатын засгийн газрыг УИХ-аас огцруулсаныг иргэд олон нийтийн дунд янз бүрээр л харж дүгнэж байсан. Гэхдээ 60 тэрбум  төгрөгөөр төрийн албыг наймаалцахыг завддаг, сайд нартаа концесийн гэрээг УИХ-ын гишүүдээс нуугаад  “өгчихдөг”, улс орны эрх ашгаас илүүтэй  эрх мэдэл албан тушаалын төлөө улайрах улс төрчидэд ээлтэй хандсан Ж.Эрдэнэбатын засгийн газрыг  огцруулах нь зүйтэй байсан гэдэг нь цаг хугацааны явцад болон бүр тодорхой болж байх шиг.

Намын дарга нь 60 тэрбумынхан асуудлыг дэмжсэнд хариуцлага хүлээлгэсэн, Концесс авсан сайд нарт улс төрийн хариуцлага тооцсон,  60 тэрбумын автор НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаас огцорсон,  төрд шургалсан эрх мэдэл бизнесийн МАНАН бүлэглэлийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хазаарласан үйл явдлуудыг өнөөдрийн байр сууринаас эргэн харахад өмнөх  Засгийн газрыг огцруулах нь зөв зүйтэй үйлдэл байжээ гэж олон нийт дүгнэхэд  хүргэж байна.

Тэгвэл шинэ засгийн газрын тэргүүний асуудал  өнөөдөр УИХ-ын чуулганаар орж  шийдвэрлэгдэнэ. Сар орчим үүрэг гүйцэтгэж байсан Ерөнхий сайд тэргүүтэй сайд нар өнөөдрөөс эхлээд чөлөөлөгдөж эхэлнэ. Монгол улсын 30 дах Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүх томилогдоно.

Улс орны эдийн засгийн байдал хүндхэн, төсөв хөрөнгө маруухан, өвөлжилт хаяанд тулж ирсэн хэцүүхэн цаг үе түүнийг хүлээж байна.  Мөн иргэд олон нийт улс төрчдийн хэрүүл шуугиан, хэмжээ хязгааргүй улс төржилтөөс залхаж, засаг төрийг ажлаа хариуцлагатай хийдэг болоосой гэж хүсэж байна.

 У.Хүрэлсүх УИХ-ын төрийн байгуулалтын байгын хороонд дээр хэлсэн үгэндээ “Төрийн ажил эмх цэгцтэй зохион  байгуулалттай үргэлжлэх ёстой, төрийн хуулийг завхруулахгүй ажиллана,  хээл ахууль, авлигатай хатуу тэмцэнэ, надаас болон манай танхмийн гишүүдээс  шударга бус, хууль бус зүйл битгий нэхээрэй гэж хэлсэн нь олон хүнд таалагдсан.

Цаг үе У.Хүрэлсүхийн удирдах шинэ засгийн газраас  өмнөх өмнөхөөс илүүтэй  хүчтэй, хариуцлагатай, тогтвортой, хэлж ярихаас илүүтэй  хийж хэрэгжүүлэхийг чухалчилдаг Засгийн газрыг шаардаж байна.  Мөн УИХ дах  МАН-ын 65-ын бүлэг   сонгуульт хугацаагаа дуустал буюу 3 жилийн хугацаанд алдаагүй, хариуцлагатай  тогтвортой ажиллана байх гэж олон нийт харж байна.

У.Хүрэлсүхийн засгийн газар тогтвортой ажилласнаар Монголын төрд өнөөдөр үгүйлэгдэж байгаа шударга ёс, хариуцлагын тогтолцоог бэхжүүлж, төрийн эрх мэдлийг хувийн зорилгодог ашиглах байдал арилж, төрд авлигын шинжтэй үйлдлийн орон зай үгүй болж, төр эрүүлжиж, улс орны хөгжил дэвшил урагшлана гэж  иргэд олон нийт итгэл тээн найдаж байна.

Монгол улсын 30 дах ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ  хүрч, хурдтай, хүчтэй, шударга ажиллаж чадах эсхийг харах л үлдлээ. Түүнд эрхийг эдлүүлье, үүргийг хүлээлгэе, харин дараа нь хариуцлага нэхье.

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …