Судалгаа: Ж.Энхбаяр, Ц.Нямдорж, Н.Учрал, Д.Тэрбишдагва, Ж.Ганбаатар нарыг шинэ ЗГ-т орж ажиллахыг иргэд дэмжжээ

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд өнөөдөр кабинетдаа ажиллах сайдуудаа УИХ-д өргөн мэдүүлэх мэдээлэл байна. Ирэх оны төсвийн төслийг хуулийн хугацаанд өмнөх Засгийн газар өргөн мэдүүлсэн ч шинэ Ерөнхий сайд, түүний бүрэлдэхүүнд ажиллах гишүүд төсвийн төсөлтэй танилцаж, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн эргүүлэн татсан юм. Ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах хуулийн заалттай. Тиймээс шинэ Засгийн газар хурдан бүрдэж, ажилдаа шуурхайлах нь нэн түрүүний тулгамдсан асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл, сандал ширээний хэрүүлээ хурдан шийдэж, төрийн ажлыг нэгдүгээрт тавих хэрэгцээ шаардлага бий юм.

Манай телевиз МЭК судалгааны байгууллагатай хамтарч ажилладаг. Тус судалгааны байгууллагаас шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар хүмүүс ажиллаж болох талаар иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар БСШУС-ын сайдаар Н.Учрал 30, Д.Сарангэрэл 23, Л.Оюун-Эрдэнэ 14 хувийн санал авсан байна. Түүнчлэн БОАЖ-ын сайд хэн болох вэ гэдэгт мэдэхгүй гэж иргэдийн 33 хувь хариулсан бол  Ц.Гарамжав 21 хувь,

Гадаад хэргийн сайдаар мэдэхгүй 33 хувь, Г.Занданшатар 22 хувь

Сангийн сайдаар 29 хувь нь мэдэхгүй, Л.Энх-Амгалан 26 хувь

ХЗДХ-ийн сайдаар Ц.Нямдорж  34 хувь

Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдаар сайдаар мэдэхгүй 30 хувь, Л.Энх-Амгалан 26 хувь

Барилга хот байгуулалтын сайдаар 37 хувь нь мэдэхгүй, Б.Батзориг 20 хувь, Д.Цогтбаатар 23 хувь, хэн ч байсан ялгаагүй 20 хувь

Батлан хамгаалахын сайдаар  Ж.Энхбаяр 34 хувь

Зам тээвэр, хөгжлийн сайдаар Д.Сумъяабазар 36 хувь

ХААХҮ-ийн Д.Тэрбишдагва 37 хувь, Д.Сумъяабазар 24 хувь

Эрчим хүчний сайдаар  Ж.Ганбаатар 37 хувь

Эрүүл мэндийн сайдаар  Ж.Цолмон 30, Д.Сарангэрэл 24 хувь

ЗГХЭГ-ын даргаар мэдэхгүй 28 хувь, Г.Занданшатар 24 хувь гэсэн хариулт өгчээ.

Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн багтаж ажиллах талаар олон нийтийн мэдээлийн хэрэгслээр янз бүрийн нэрс хөвөрч байна. Харин судалгааны байгууллага иргэд, олон нийтийн дунд явуулсан судалгаагаар дээрх нэрс хамгийн өндөр хувьтай гарчээ.

Эх сурвалж:Eagle.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …