У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтах сайд нар тодорлоо

Засгийн газрын танхимд орж ажиллах 12 сайдын нэр тодорхой болсон байна. Харин үлдсэн гурван сайдын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдэхээр болжээ. Хэрэв бүлэг хуралдаад сайдуудаа бүрэн тодруулчихвал өнөөдөр УИХ-д өргөн барих юм байна.

Тодорхой болсон сайдуудын нэр:
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ
Бүлгийн хуралдаанаар:
Монгол Улсын Шадар сайд,
Барилга хот байгуулалт,
Батлан хамгаалахын сайдыг тодруулснаар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчид бүрдэх нь.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …