МАН-ын удирдах бүлгийн хурал өнөөдөр хуралдаж Засгийн газрын шинэ танхимын 15 гишүүний нэр тодорхой боллоо. У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхимд дараах сайд нар багтахаар нэр нь тодроод буй.
- Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин,
- Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделхан,
- Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд нарыг дэвшүүлэхээр шийдэлд хүрчээ.
Өчигдөр /2017.10.11/ тодорсон сайдуудын нэр:
- Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар,
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат
- БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,
- Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар,
- Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн,
- Сангийн сайд Ч.Хүрэлбаатар,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг,
- Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,
- Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ.
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны Б танхимд хуралдах гэж байна. Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэрийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барьснаар сайдуудыг албан ёсоор томилохоор боллоо.