Энэтхэгийн “Madhya Pradesh”-т 1931 онд Чандра Мохан Жайн нэрээр төрсөн гэгээнтэн Ошо амьдарсан хугацаандаа хүн төрөлхтөний оюун санаанд шинэ хувьсгалыг хийж чадсан билээ. Тэрээр ном бичээгүй ч хэлж, ярьсан зүйлсийг нь нэгтгэсэн олон ном гарсан. Тэднээс цөөнгүй нь монгол хэлээр хэвлэгдсэн байдаг билээ. 1960-аад оноос эхэлж өөрийн эх орон Энэтхэгийг хөндлөн гулд тойрон явсан байдаг. Залуу байхаасаа дэлхийд гарсан оюун санааны үнэт, ховор нандин судар бичгүүдийг судалж дуусгасан. Тэрээр орчин үеийн хүний уншвал зохих 118 номыг санал болгосон бөгөөд эдгээрээс заримыг нь түүчлэн хүргье.
“Ashtavakra Gita”
Эртний Энэтхэгийн оюун санааны уг судар бичгийг өдгөө Шри Шри Рави Шанкар зэрэг олон бясалгагч, оюун санааны багш нар дэлхий дахинд үнэтэй өвд тооцдог.
“Jesus the son of man (Khalil Gibran)”
Есүс Христийн мөн чанарыг тусгахыг оролдсон алдарт зохиол.
“Meetings with remarkable men (G.I Gurdjieff)”
Дэлхий дээр хэзээ нэгтээ алхаж явсан олон гайхалтай хүний талаар бичсэн.
“The hundred thousand songs of Melarepa”
Мял богдын амьдралын замналыг уг номоор гаргасан.
“Lust for life (Irving Stone)”
“God Speaks (Meher Baba)”
“The wisdom of China and India (Lin Yutang)”
“Zen Buddhism (Christmas Humphreys)”
Зэнгийн мөн чанарыг илэрхийлэхийг оролдсон гайхалтай бүтээл.
“Siddhartha (Hermann Hesse)”
Ханхүү Сидхарта гэгээрэлд хүрэхийг зорих аян замынх нь талаар зураглал. Говиндо найзынхаа хамтаар даяанчилж байгаа түүх уг номонд бий.
“The Fundamental wisdom of the middle way(Nagarjuna)”
Энэтхэгийн гэгээнтэн Нагаржунайн “Хоосон чанарын талаарх дөрвөн мөртүүд”, “Цэцэн ухааны нар” болон төв үзлийн талаарх судар бичиг зэрэг нь их хөлгөний уламжлалт шашины суурь ойлголт.
“Zen flesh, Zen bones (Paul Reps)”
“Bhagavad-Gita as it is”
Одоогийн яг өмнөх үеийн Энэтхэгчүүдийн оюун санааны судар бичиг. Кришна бурханы шашны гол ном. Дэлхийн үнэтэй оюун санааны өв.
“Mulla Nasruddin(Michael Gunther)”
Туркын гэгээнтэн Мулла Насрэддины амьдралын замнал.
Б.Халиун