Монголбанкны Эрдэнэсийн сан хэрхэн дурсгалын зоос бүтээдэг вэ?

Эрдэнэсийн сан нь дурсгалын зоосны үйл ажиллагааг “Эрдэнэсийн сангийн тухай хууль”-ийн 16.2.2-т “Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан хууль тогтоомжийн дагуу үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлэх” гэсэн заалтыг үндэслэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэсийн санг арвижуулах, дурсгалын зоосны төрлийг нэмэгдүүлэх, зоос сонирхогч иргэн байгууллагад худалдах чиглэлээр 2017 онд дараах чиглэлээр ажиллаа.

2017 оны Улсын Их Хурлын 17 дугаар тогтоолоор Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ, сангийн зарлагын төсвийг хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд төсвийн хүрээнд холбогдох ажлуудыг зохион байгуулж байна. Эдгээр ажлуудын нэг хэсэг болох Дурсгалын зоосны чиглэлээр хийгдэх төлөвлөгөөг Монголбанкны Захирлуудын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Монголбанк өөрөө санаачилж болон байгууллагын захиалгаар 9 төрлийн зоосыг үйлдвэрлэн гаргаад байна.
Тодруулбал, 1911-2017 онуудад Монголын шашин төрийг хослон баригч төр засгийн удирдагчид болон Монгол Улсын Ерөнхийлөгч нарын дурсгалын зооснуудыг бүтээсэн болно. Үүнд, “Богд хаан”, “Занабазар”,”Их жанжин Д.Сүхбаатар”, “Маршал Х.Чойбалсан”, “Ю.Цэдэнбал” зоосыг Монголбанк өөрийн санаачлагаар гаргасан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “П.Очирбат”, “Н.Багабанди”, ”Н.Энхбаяр”, “Ц.Элбэгдорж” нарын дүр бүхий зэсийг мөнгөөр бүрсэн дурсгалын зоос, мөн нэн ховордсон амьтад цуврал сэдвээр “Монгол говийн баавгай Мазаалай” мөнгөн зоосыг тус тус үйлдвэрлэн 2018 онд худалдаанд гаргахад бэлэн болгосон болно.
Өнгөрсөн жилүүдэд Төр засгийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын 110 жилийн ойд зориулсан дурсгалын мөнгөн зоос, I Богд Занабазар мөнгөн зоос цутгуулсан байна.
Монголбанкны Эрдэнэсийн сан үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, төсвийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор батлуулдаг бөгөөд 2018 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөө, төсвийн төслийг хүргүүлсэн ба Ховор амьтад цувралын хүрээнд Нохой жилд зориулж “Монгол банхар” дурсгалын зоосыг гаргахаар төлөвлөж байна.

Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …