Д.Гантулга:Хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаарай

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг  хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д. Гантулга үг хэллээ.

Тэрбээр хэлэхдээ”Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  бүрдэх гэж байгаад баяртай байна.  Энэ өвөл өвөлжилт хүндэрч магадгүй байна. Зүүн гурван аймгаас өвс зөөсөн машинууд цувж байна. Онцгой комиссын даргын хувьд Ө.Энхтүвшин сайдад хэлэх үг байна.Хэнтий аймагт шүлхий өвчин тасарсангүй ээ.Зүүн зүгээс ирж байгаа өвсний цуваа тасрахгүй бол, зүүн зүгийг зорьж байгаа малчдын цуваа тасрахгүй бол шүлхий тасрахгүй, тархана.  Тиймээс бүх нутгаар тарах онцгой нөхцөл үүсч байгаа шүү гэдгийг танд хэлье.

Ерөнхий сайдад хандаж хэлэх  санал байна.  Хүүхдийн асуудлаар сошиалаар нэг асуудал дэгдэхээр засаг төр хуралдаж байдаг. Засаг төр дагаж ажлаа явуулдаг байгаасай гэж би бодохгүй байна. Ингэж дагаж намирч болохгүй ээ. Та хүүхдийн байгууллагуудаа хүлээн авч уулзаж, хүүхдийн эрхийн хамгааллын асуудлаар нэгдсэн шийдвэр гаргаарай гэж хүсэх байна. Ер нь засаг төрийн бодлого шийдвэр хэвлэл мэдээллээр шуурсан асуудалд хэт мэдрэг хандахад би шүүмжлэлтэй хандаж байгаа” гэв.


Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …