УИХ-ын чуулганы хуралдаанаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томилох асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэллээ.
Ингээд гишүүдийн 87.5 хувийн саналаар БХБ-ын сайдаар Х.Баделханыг томиллоо. Энэ үеэр гишүүд санал солилцож Л.Болд гишүүн үг хэллээ.
Тэрбээр “Жинхэнэ эрүүл мэндийн сайдыг Х.Баделхан гишүүн гэж харж байна. Нийслэлчүүд бид нар хоёр улиралтай болсон. Нэг нь утааны, нөгөөх нь өмхийний улирал. Одоо утааны улирал эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд нийслэлийн хүн амын эрүүл мэндийн тэр тусмаа хүүхдүүдийн асуудал хүндэрдэг. Тэдний эрүүл мэндийн асуудлыг мөнгөөр хэмжих хэцүү. Сайдад хандаж хэлэхэд хоёргүй сэтгэлээр хандаад зүтгээсэй гэж хүсч байна. Монгол улсад буцалтгүй тусламжаар цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх боломж байсан. Тэгтэл манайхан ядаг вэ гэхээр хажуугаас нь лобии орж ирээд хөнгөлөлт цуцлагдсан тохиолдол бий. Ард иргэдийн эрүүл мэндийн асуудал учраас нэн тэргүүнд эдгээр асуудлыг шийдэх шийдэх ёстой. Хоёрдугаарт гэр хорооллын асуудлыг шийдэх нөхцөл нөхцөл бололцоог гаргаж өгөх ёстой. Барилгын компаниудтай нийлж ард иргэдийг хохироодог. Гэр хорооллын хөгжлийн тухай хууль, газрын өмчиллийн асуудлыг цэглэх хэрэгтэй байна” хэмээн ярилаа. Дараагаар нь БСШУС-ын сайдын томилгоог хэлэлцэж байна.