Селена Гомез “Coach” брендийн зул сарын сурталчилгаанд тоглолоо. Тухайлбал Нью-Йорк хотноо зураг авалтад оролцож албан ёсны сурталчилгааны моделиор ажилласан байна. Зураг авалтын зохиолын дагуу Селена Plymouth Fury автомашинд сууж, Нью-Йоркийн цасанд дарагдсан Central Park цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар нэгэн үдэшлэг рүү яаран явна. Ингэхдээ дуучин бүсгүй “Coach” брэндийн намар-өвөл 2017 цуглуулгыг амилуулж, торон даашинз, цагаан өнгийн үслэг зах ба төмөрлөг чимэглэлтэй савхин хүрэм гэх зэрэг үндсэн загваруудыг танилцуулах болно.