“Очир төв” зочид буудал Д.Дамба-Очир гишүүнийх биш гэв

Дарь-Эхэд байрлалтай “Очир төв” зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг нийгмийг цочроосон билээ. Хэргийг эргэн сануулахад 13 настай охиныг буудал руу дагуулан орж гэмт хэрэгтнүүд ёс бусаар бэлгийн дур хүслээ хангаж, амь насыг хэрцгийгээр хөнөөснөөс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Эл хэрэгтэй холбогдуулан “Очир төв” зочид буудлыг насанд хүрээгүй хүүхдийг бичиг баримтыг шалгаагүй хариуцлагагүй хандсан байдлыг нийгэм даяар шүүмжилж буй. Тэр дундаа амиа алдсан охины ар гэрийнхэн, төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэн хүчирхийллийн эсрэг тэмцэж өнгөрсөн бямба гарагт хэд хэдэн асуудлаар холбогдох байгууллагад шаардлага хүргүүлсэн. Үүний нэг нь замбараагүй зочид буудлын асуудлыг цэгцлэхийг хүсэж тус буудлын өмнө эсэргүүцлийн жагсаал хийсэн юм.

Харин дээрх зочид буудлыг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирынх гэсэн мэдээлэл зарим сайтуудаар гарсан юм. Энэ мэдээллийн дагуу Д.Дамба-Очир гишүүн цахим хуудастаа “Очир төв” буудалтай ямар ч хамааралгүй хэмээн бичсэн байна.

Тэрбээр “Миний үүсгэн байгуулсан “Очир төв” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зочид буудал, бар ресторан ажиллуулдаггүй болно. Манай компаний нэртэй адилхан “Очир төв” нэртэй буудалд 13-хан настай охин амиа алдсаныг дуулаад маш ихэд цочирдон хүлээн авсан. Энэ буудал манай компанитай ямар ч хамааралгүй бөгөөд гарсан хэргийг надтай холбон бичиж байгаа хувь хүн, вэб сайтуудад мэдээллээ нягтлан оруулж байхыг хүсье. Сүүлийн үед нийгмийг цочроож байгаа хүчингийн хэргүүд хэрээс хэтэрлээ. Хуулиа чангатгаж бяцхан үрсээ хамгаалах нь гишүүд бидний үүрэг юм” гэж албан ёсны тайлбар бичжээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …