Тагнуулийн Ерөнхий газрын дарга Б. Хурцын Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц. Нямдоржтой холбоотой асуудлаар мэдээлэл хийсний дараа ХЗДХ-ийн сайд Ц. Нямдорж Төрийн ордонд дөнгөж сая мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж”Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. Эрдэнэтийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү.
Миний хүү Анхбаярын нэг мэдээлэл гараад учир нь олдоод олон нийт ойлгосон. Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байгаа. Б.Хурцын хийж байгаа мэдээлэл цэвэр улс төрийн зорилготой. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүх нотолчихсон.Д. Дорлигжав, Н.Алтанхуяг хоёр надад ямар ч хамаагүй. Миний тухай мэдээлэл хийхэд Н. Алтанхуяг, Д.Дорлигжав хоёр ямар хамаа байна. Ер нь бол Б. Хурц их сандарч байна. Хууль хяналтын байгууллага толгой дээр гарсан гэж яриад байгаа нь учиртай. Тагнуулын Ерөнхий Газрын даргыг би солино.
Б.Хурц өнөөдөр өөрийгөө илчилчихлээ. Б.Хурцыг жилийн өмнө өөрийн хүсэлтээр ТЕГ-ын даргын ажлаа өг гэж хэлж байсан.Би ямар ч хамгаалалт авахгүй. Хэрвээ хамгаалалт авна гэж айж байсан бол энэ ажлыг эхлүүлэхгүй байсан. Өөрийнхөө мэдлийн хүрээнд хуйвалдааны сүлжээнд орсон цагдаагийн байгууллагыг цэвэрлэнэ” гэж мэдэгдлээ.
Г.Нараа