“Smoothie”-г урлаг болгосон Англи бүсгүй

Английн Самира Казан гэх бүсгүй идэх зүйлсийг сонирхолтой арга ашиглан урлаг болгож хүмүүст харуулдаг. Өөрийн “alphafoodie” вэбсайтаа ажиллуулж, “Smoothie”, зайрмаг, бялуу зэргийг хийдэг тэрээр “Instagram” хуудсандаа 548,000 дагагчтай. Тэр “Хүн бүр хоолоо хаан мэт зооглох эрхтэй. Харин хоол өөрөө урлаг байх ёстой. Гоё хоолыг хүн эхлээд “нүдээрээ иднэ”. Би 20/80 харьцааг баримталдаг. Энэ нь хооллолтынхоо 80 хувьд эрүүл, органик хүнс сонгож, үлдсэн 20 хувьд нь өөрийн дуртай амттан, чихэр, түргэн хоол юу л байдагав түүнийгээ идэх.” хэмээсэн.

Самира “Smoothie”-г олон жимс ашиглан хийх дуртай. “Smoothie” болгондоо чухал ач холбогдол өгч, өөр өөр загвар өнгөтэйгөөр өтгөн хийдэг. Харагдах үзэмжинд нь анхаарч дээр нь жимснүүд тавьж цэцгээр чимэглэн мөсний цантсан хэсгээр тэдгээрийгээ бүрнэ.

Жимс ногоог холигчоор хольж “smoothie” болгон хэрэглэх нь цагийг хэмнээд зогсохгүй биед хэрэгтэй амин дэмийг өгдөг. Мөн хүмүүс сүү юмуу тараг нэмж шингэрүүлж уух дуртай байдаг.

Дархлаа болон нойрыг сайжруулдаг. Мөн тархины үйл ажиллагааг дэмжиж, эрч хүч нэмнэ.

  

 

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …