Харин ЕТГ-ын дарга З.Энхболд цахим хуудсандаа “Сангийн сайд Чимидийн Хүрэлбаатарын төрсөн ах нар болох Чимидийн Гантулга, Чимидийн Гансүх, мөн зөвлөх К.Дэмбэрэл нар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын уурхайг Солонгосын компанид 2 сая доллараар заржээ” хэмээн гэрээний хуулбарыг байршуулсан. Мөн энэ тухайгаа “Монгол улсын үндсэн хуулийн 6.1-д заасан ард түмний мэдэлд байх нийтийн өмчийг лиценз нэрээр авсан сангийн сайдын хамаатнууд зарж л байг уу? Төрийн өмчийн нэг муу амбаарыг хүртэл дуудлагын худалдаагаар зарж мөнгийг нь улсын төсөвт оруулдаг биз дээ. Ийм хүмүүсийг ядаж битгий сайд болооч гэж Ерөнхийлөгч хориг тавьсан, энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэнэ.МАН-ын бүлгийн 65-аас хэд нь өөрсдийн бүтээгээгүй ард түмний өмч байгалийн баялгийг үнэгүй хувьчилж авсан 30-н гэр бүлийн талд кнопдохийг харах л үлдлээ” хэмээн бичсэн.

Монголын баялагийг хувааж идэж буй 30 гэр бүл байгаа гэсэн ам дамжсан яриа өнгөрсөн сонгуулиас хойш маш их яригдаж байгааГэтэл үүнийг нотолсон, баталсан хэн ч алга байна. Үүнийг хамгийн их ярьж байгаа ЕТГ-ын даргаЗ.Энхболд энэ талаар “30 гэр бүл гэдэг нэр томъёо сонгуулийн үеэр их яригдсан, хэн хэн байгаа вэ гэдгийг олон нийт өөрсдөө олцгооно биз” гэсэн таавар таалгаж эхэллээ. Мөн үүгээр ч зогсохгүй “УИХ 30 гэр бүлийн талд уу, ард түмний талд уу гэдгийг туршиж үзэж байна. Ерөнхийлөгч уул уурхайн бизнестэй хүмүүсийг Засгийн газраас хол бай гэсэн. Энэ бол Ерөнхийлөгчийн байр суурь. Парламент үүнтэй санал нэгдэх үү, үгүй юу гэдгийг шалгаж байгаа юм” хэмээн УИХ-ын гишүүдийг  туршилтанд оруулжээ. Тэгэхээр ард түмэн З.Энхболдын зарласан тааврын уралдаанд оролцохоор боллоо. Энэ бол дорожмлол.

Тусгаар тогтносон Монгол Улсын томоохон албан тушаалтан ард түмэнээ тааварт оролцуулж, УИХ-ын гишүүдээ туршаад сууж болох уу.Бүр сүүлдээ төрийн ажлаар хүртэл тоглодог боллоо. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  өнгөрсөн сард  “Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгийг аль ч үеийн парламентынхан битгий мартаарай” хэмээн хэлж байсан. Гэтэл З.Энхболд мэтийн улс төрчид ард түмнийхээ өмнө гарч ирээд хариуцлагатай мэдэгдэл хийх байтал, таавар таалгаад сууж байна. Үнэхээр Монголын баялагийг 30 гэр идэж уусан юм бол хүмүүсийг нэрийг нэрлээд хуулийн байгууллагаар шалгуулах хэрэгтэй. Үүний хариултыг ард түмэн хүлээж байхад зөрүүлээд таавар таалгаж байна. Ядарсан ард иргэд улс орны баялагийг цөлмөж байгаа олигархуудыг яаж мэдэх вэ. Энэ бол төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүдийн хооронд яригддаг мафийн сүлжээГэтэл үүнийг ард түмнээсээ асууж таавар таалгана гэдэг бол шууд утгаараа доромжлолЕрөнхийлөгч 30 гэр бүлийг шууд нэрлээд хориг тавьсан бол харин ч ард түмэн үүнийг хоёр гараа өргөөд дэмжих байлаа. Гэтэл учир битүүлэг юм ярьчихаад хэвлэлд ярилцлага өгөхдөө УИХ-ыг туршиж, ард түмэнд таавар таалгаж байна. Өвлийн утаа униар, өвлийн бэлтгэлийн хажуугаар ард түмэн З.Энхболдын зарласан тааврын уралдаанд оролцохоор боллоо. Хариултыг ард түмэн мэдэх үү, улс төр дамжсан бүлэглэл мэдэх үү. Та тааварт тавтай оролцоно уу.