“Keeping Up With Kardashians” реалити цувралыг Ким Кардашианаар л төсөөлдөг байсан үе нэгэнт өнгөрчээ. Сүүлийн үед нэр хүнд нь маш хурдацтай өсөж байгаа өдгөө 20 настай Кайли Женнерийн өнөөдрийн энэ амжилтанд хүрэхэд нөлөөлсөн зарим зүйлсээс хуваалцахаар шийдлээ.
Уруулын будаг
Хэдий реалити шоуны од, алдартай гэр бүлийн гишүүн, дутагдах гачигдах зүйлгүй мөрөөдлийн мэт амьдрал түүнд байгаа ч тэр “Бүтээлч” байхыг илүүд үзсэн. Түүний эгч Кимийн секс бичлэг, Кендаллын загвар өмсөгчийн карьерийн хажууд энэ бол “бор зүрхээрээ” бүтээсэн нэр хүнд гэх ч нөгөө талаас ганцхан удаагийн тарилга /Уруулын силикон/-ын ачаар олж авсан баялаг ч гэх. Аль нь ч байсан гэсэн цаг үе, хэв маягаа мэдэрч чадсан энэ шийдвэр нь өдгөө түүнийг Хамгийн залуу саятануудын эгнээнд аваачаад буй. Дашрамд дуулгахад Кайли Женнер “20 нас хүрээгүй Тэрбумтан” болох зорилго тавин илүү шургуу ажиллаж байгаа тухай мэдээлэл бий.
“Ky-Ga”
Хөгжмийн ертөнцийн шинэ хүчирхэг од реппер Тайгатай болзох болсон нь Кайлиг илүү ялдам, өхөөрдөм, хайр татам нэгэн болохыг нь харуулах том хүчин зүйл болсон. Мөн хосуудын хамтдаа авахуулсан Секси зургууд яг л Playboy-ийн халуухан зургуудын адилаар олны таашаалд нийцэж Кайлиг “дагах” эрэгтэй фэнүүдийнх нь тоог нэмсэн гэж хэлж болох юм.
Зар сурталчилгаа
Фитнессийн аргаар энэхүү төгс бие галбирыг бүтээсэн түүнд мэдээж бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэглэлээ сурталчилуулахыг хүссэн томоохон спортын брэндүүдийн Очер үүссэн нь дамжиггүй. Nike-аас эхлээд Calvin Klein хүртэл Спорт хувцас хэрэглэлээс өгсүүлээд дотуур хувцасны томоохон брэндүүд түүнийг нүүр царайгаа болгохоор булаацалдаж эхэлсэн төдийгүй түүнд бараа бүтээгдэхүүнээ бэлэглэж өөрийн олон сая дагагчидтай сошиал хуудсуудаар тараалган өөрсдийгөө сурталчилсаар байна.