Испанийн жүжигчин Пенелопе Крузын талаарх бидний мэдэхгүй түүх

Өнөөдрийг хүртэл 51 кинонд дүр бүтээсэн Испани бүсгүй Пенелопе Крузыг мэдэхгүй хүн бараг үгүй. Тэрээр 1974 оны дөрөвдүгээр сарын 28-нд Алькобендас хотод төрсөн. Багадаа бүжигчин болохыг мөрөөддөг байж. Испанийн Үндэсний хөгжмийн сургуульд есөн жил суралцаад Нью-Йорк хот руу бүжиг сурахаар явжээ.

Клипний зураг авалтад оролцсон охин жүжигчин болохоор шийдэж улмаар 1991 онд анхны туслах дүрээ бүтээсэн аж. Пенелопе өөрийн гоо үзэсгэлэн, дур булаам байдлаар олон сая эрчүүдийн сэтгэлийг татдаг.

Тэрээр өөртөө маш хатуу шаардлага тавьдаг болохоор заримдаа тоглосон киногоо үзээд сэтгэл дундуур хоцор­дог.

Эмэгтэй жүжигчин болгонд юу чадахаа харуулах боломж байдаг учир би энэ боломжийг ашигласан гэдэг. 2009 онд “Vicky Cristina Barcelona” кинонд тоглосон нь жүжигчний амьдралынх нь оргил үе байж.

2006 онд Францын “L’Oreal”-тай хоёр сая ам.долларын гэрээ байгуулж ажилласан.

Пенелопе ихэвчлэн амьдралын асуудлуудад гудайдаггүй, өөдрөг эмэгтэйн дүрийг бүтээдэг.

Гурван хүүхэдтэй айлын том нь.

Охин дүү Моникатай адилхан загварын сонирхолтой. Тэд Английн дотуур хувцасны “Agent Provocateur” компанид зориулж загвар зохиож байсан. Холливудын хамгийн баян 10 эмэгтэй жүжигчний нэг бөгөөд олон хандивын үйлсэд нэгдэж иржээ.

Ээж нь үсчин учраас өөрөө бусдын үсийг засч өгөх дуртай. 2000 онд Непал улсад Төвд хүүхдүүдийн зургийг авч байсан. Үзэсгэлэнд гарсан түүний гэрэл зургийг Далай лам үзсэн. Тэрээр хүүхдүүдэд их хайртай.

Тэрээр Испанийн жүжигчин Хавьер Бардемтай гэрлэсэн. Тэд хоёр хүүхэдтэй. Хүүг нь Лео, охиныг нь Луна гэдэг.

Тэрээр мөн хүн аз жаргалтай байхад л болно гэж үздэг. Бусдын нүдээр өөрийгөө бүү хар. Мөн үгүй гэж хэлж сур хэмээжээ. Хэзээнээс биеэ даасан нэгэн байсан жүжигчин бүсгүй гэр бүлдээ их анхаарал тавьдаг.

 


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …