Аса аварга Холливуудын жүжигчин Николь Кидманыг үнслээ

Жек Магийн тоглосон киноны трейлер өнгөрсөн бямба гарагт олон нийтэд цацагдаад буй юм. Тэгвэл уг киноны нээлтийн үеэр Аса Аварга Холливуудын жүжигчин Николь Кидманыг үнссэн зураг олны анхаарлыг татлаа. Энэ үеэр Николь Кидман, Асашорюү аваргатай дотно мэндчилж, найрсгаар уулзаж буй дүрс гэрэл зургийн хальснаа буужээ.

Киноны тухайд товчхон өгүүлэхэд “Гон Шоу Дао” буюу “Дайрах, хамгаалах урлаг” нэртэй уг богино хэмжээний кинонд тай чи, кунгфу, тулааны урлагийн талаар өгүүлэх аж. Тус кинонд дээрх алдартнуудаас гадна Юэн Вү Пин, Саммо Хун, Тони Чин, Ву Жин, Тони Жа, Шимин Зоу, Жэки Хюн, Наташа Лиу болон “Rogue One: A Star Wars Story” кинонд дүр бүтээсэн Донни Ен нар оролцсон байна. Киноны трейлерийн нээлт энэ сарын 11-нд болж өнгөрчээ.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …