Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч асан П.Анужинг тойрсон яриа сүүлийн үед тасрахгүй байна гэлтэй. Тэрбээр “Мон Гал” товчоон нэвтрүүлгийг үзэгчиддээ хүргэж хоёр дугаарын ард гарсан билээ. Өчигдөрхөн өөрийн цахим хуудастаа хувийнхаа амьдралынхаа талаар үзэл бодлоо илэрхийлжээ.
Тухайлбал “Одоогоос 6,7 жилийн өмнө Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг 2017.11.10 гээд сайтууд тавьж. Ахиад л баахан захиалгатай ярилцлага, нийтлэл яваад эхэлж! Юу билээ, ойрд сонгууль энэ тэр байхгүй биз дээ. Шинэ уран бүтээл хийж эхэлсэн, нээрээ тэр ” гайхал ” хүний дургүй хүргээ юм болов уу?!! Анх “Монгол Тулгатан”-ы төсөв хөрөнгийг шийдээд, санаачлан эхлүүлэхэд, “би ард түмэндээ ямар муу муухай хийлээ” гэмээр нүдээд эхэлсэн. Монгол төр зүтгэсэн хүндээ “юу” гэдэг шиг, түмэн дунд хийжбүтээхэд их дургүй хэсэг байх л юм. Нэр хүнд хэмээх хийсвэр ч гэмээр бодит ч гэмээр зүйлийн төлөө бид яваагүй ээ! Үр төлөө үлдээх, идэх уух, үүр хороо бэлдэх, тэсч үлдэх гээд амьтан ч хийчихдэг зүйлийг зорилгоо болгож өөрийгөө хумилгүй, амьтнаас ялгарах билэг оюунаа мэдэрч, хүн болсондоо хамтдаа баясах гэж, гэрэл нэмэх гэж хичээж явна. Миний хэрэг, миний орон зайг надад үлдээгээд, түмний юмаа л түмүүлээ яримаар байх юм” хэмээн бичжээ.