Ж.Батзандан Төрийн хамгаалалтад орохыг хүсчээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн хамгаалалт хүссэн албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлжээ.

Тэрбээр албан бичигтээ: “Миний бие нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус заасны дагуу “Томилгооны сонсгол” явуулах санал санаачилга гаргасан юм. Гэтэл дээрх асуудалтай холбоотойгоор 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц нь “Батзандан аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” гэж заналхийлсэн болно. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар хамт байсан.

Иймд миний болон манай гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодитой заналхийлэл учирч байгаа тул Төрийн хамгаалалтад оруулж өгөхийг хүсье” гэжээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …