Шведийн улс төрч Ханс Нилссон өнгөрсөн наймдугаар сард Фердинанд нэртэй том цагаан хандгайг Вармландад усан дотор байхад нь зургийг нь авчээ. Тэрээр “Тийм үзэсгэлэнтэй амьтантай тааралдах үнэхээр гайхалтай санагдсан. Хэн нэгэн тийм амьтныг агнана гэдэг байж боломгүй мэт санагдаж байна.” хэмээн “The Telegraph”-д хэлсэн юм.
Урьд нь хоёр нохойтойгоо салхилж явсан нэгэн эмэгтэй цагаан хандгайтай тааралдахад нохойнууд нь түүн рүү хуцаж эхэлж. Өөрийгөө хамгаалах гэсэн хандгай нохойнууд руу дайрсан байна. Тэр явдлаас хойш цагаан хандгайг агнахыг цагдаа нар анчдад зөвшөөрөөд байсан.
Харин Нилссон цагаан хандгайг хамгаалах өргөх бичиг барьснаас хойш хэдэн өдрийн дотор 14,000 гаруй хүн гарын үсгээ зуржээ.
Өдгөө Шведэд 400,000 хандгай байдгийн 100 нь цагаан хандгай аж. Тэдний ихэнх нь Вармландад амьдарч байна. Ноён Нилссон “Бид цагаан хандгайг хамгаалах нь маш чухал. Сайн хамгаалж байж л тэд Шведийн ойд амьдарсаар байна.” хэмээсэн юм.