Виктория Секретийн супер модель Миранда Керрийн талаарх таны мэдэхгүй баримтууд

Алдарт загвар өмсөгч Миранда Керр болон Эван Спигель нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа сайхан мэдээгээ олон нийтэд зарласан байна. Австралид төрсөн 34 настай Миранда Керр урьд нь жүжигчин Орланда Блүүмтэй гэрлэж нэг хүүтэй болж байсан юм. Гэвч 2013 онд салжээ. Харин Snapchat-ийн үндэслэгч Эван Спигельтэй зургаан сарын өмнө гэрлэсэн бөгөөд хос Лос-Анжелес хотноо 45 зочинтой цомхон хурим хийсэн билээ. Миранда Керр хуримын өдрөө Dior брендийн тусгайлан оёсон тансаг цагаан даашинз өмссөн.

Хөдөө тосгонд морь болон унадаг дугуй унаж өссөн түүнийг сэвх нь чимдэг.

Тэрээр доороо хоёр насны зөрүүтэй эрэгтэй дүүтэй. 13 наснаасаа хойш загварын ертөнцөд хөл тавьсан.

Австралийн Сиднейгээс Нью-Йорк руу загварын карьераа хөөхөөр ирсэн тэрээр 2007 оноос хойш Виктория Секретийн сахиусан тэнгэрүүдийн нэг болсон.

Өөрийн арьс арчилгааны “KORA Organics” брендийг байгуулсан. Мөн амжилтаа ахиулах агуулгатай өөрийн номыг хэвлүүлжээ.

Тэрээр заанд хайртай ба 2014 онд Тайланд улсад байдаг заан эмчилдэг эмнэлэгт 100,000 ам доллар хандивлаж байв.

Миранда загас, жимс болон жигнэсэн ногоонд дуртай.

Тэрээр Австрали, Франц, Итали болон Япон гаралтай.

Түүний хэлсэн ишлэлүүдээс:

-Таны дотор төсөөлж байгаагаас чинь ч их хүч чадал нуугдаж байна.

-Амьдрал богинохон тул гансарч суух цагийг өөртөө бүү өг.

-Би эмэгтэйлэг чанараа нуухын оронд ил гаргахыг хүсдэг.

-Бодлоороо хүн өөрийгөө хязгаарладаг.

-Эмэгтэй хүмүүс сарнай болон наран цэцэг адил өөр өөрийн хувь чанартай.

 


Санал болгох мэдээ

Наоми Кэмпбелл “CFDA Icon” шагнал хүртэнэ

Хар ирвэс хочит Английн загвар өмсөгч, супермодель, 48 настай Наоми Кэмпбелл загварын түүхэнд хувьсал хийсэн …