Эрх баригч МАН-ын “гал тогоог” Д.Амарбаясгалан дахин удирдахаар боллоо

  “Морьд эргэлээ…” гэж Монголчууд ярьдаг. Үүгээр сайн уяачийн ямар зүсний шандаст хурдан хүлэг түрүүлэн ирэх бол гэж сэтгэл догдлон хүлээдэг. Түүн шиг монголчууд МАНын XXVIII Их хурлын үйл явдлыг анхааралтай ажиглалаа. Эрх баригч намын энэ хурлаар хэн МАНын дарга болох, цаашлаад МАНын бусад удирдлагуудад хэн сонгогдохоос хамааран засаг төрийн тогтвортой байдал, улс орны ойрын хөгжлийн ирээдүй тодорхойлогдох байлаа. Ямартай ч МАНын XXVIII Их хурлын 1300 орчим төлөөлөгчийн олонхи нь намын даргаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжиж сонголоо. МАНын 200 мянга гаруй гишүүнийг төлөөлж ирсэн Их хурлын төлөөлөгчдийн олонхи нь МАНыг шинэ хүнээр, шинэ бодлогоор удирдуулахыг илүүд үзсэн үү гэлтэй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрийг МАНын даргад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дэвшүүлсэн бол МАНын дарга болсныхоо дараа хийсэн МАНын бага хурлыг МАНын дарга У.Хүрэлсүх туршлагатай парламентч Ц.Нямдоржоор удирдуулсан нь ахмад залуу үеийн төлөөллүүд сэтгэл, итгэл нэгтэйгээр хамтран ажиллана гэдгийг илэрхийлсэн үйл хэрэг боллоо. МАНын бага хурлаас намын Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох дүрмийн дагуу намын дарга У.Хүрэлсүх өмнөх ЕНБД Д.Амарбаясгаланг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулсан байна. Д.Амарбаясгалан даргын хувьд 2012-2016 онд НИТХын төлөөлөгчөөр ажиллахдаа тухайн баг үед эрх баригч байсан Нийслэлийн АН-ын буруу бодлогод шүүмжлэлтэй хандаж, улмаар 2016 оны НИТХын сонгуульд МАН олонхи болоход чухал үүрэг гүйцэтгэсэн намын шилдэг залуу лидерийн нэг юм.

Энэ удаад тэрээр МАНын ЕНБДын сонгуульд, заалнаас нэр дэвшсэн Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Б.Баярмагнайтай өрсөлдөн Бага хурлын гишүүдийн 74.5 буюу үнэмлэхүй олонхийн дэмжлэгийг авч сонгогдсон байна. Ийнхүү Д.Амарбаясгалан олонхийн дэмжлэгийг авч МАНын ЕНБД-аар сонгогдон, МАНын “гал тогоо”-г үргэлжлүүлэн удирдах болсныг нэг талаас Ерөнхий сайд, МАНын шинэ дарга У.Хүрэлсүхтэй гар нийлэн ажиллаж чадах хүн гэж МАНын бага хурлын гишүүд үзэж байгаа, нөгөө талаас олон нийтийн зүгээс МАНыг залуучууд удирдан авч явахыг дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж харж болохоор байна. “Морьд эргэлээ…” гэдэг шиг МАНын XXVIII Их хурлаар МАН-д өөрчлөлтийн салхи сэвэлзэж, үүний үр дүнд бүрдсэн залуучуудын баг төрийн хэмжээнд бугшсан албан тушаалын наймаалцалавлигын торыг сэтлэн улс орон хөгжил дэвшил рүү хандах чиглэл тогтлоо гэж ажиглагчид, иргэд олон нийт ам сайтай байна.


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …