МУ-ын Ерөнхийлөгчийн 158-р зарлигийн дагуу Үндэсний хэмжээний 14 дэх Номын баяр энэ амралтын өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 21, 22-нд Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн 2 давхарт болох гэж байна. Энэхүү баярт номын зохиогч, орчуулагч нар өөрийн биеэр хүрэлцэн ирж, уншигчтайгаа уулзахаас гадна хэвлэлийн компаниуд ч ном бүтээлүүдийнхээ үзэсгэлэн гаргаж, хямдралтай үнээр худалдаалах юм. Мөн энэ үеэр монголын мянга мянган уншигчдын хүртээл болоод байгаа “Цахим ном”-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.bookstore.mn сайтын зүгээс өгч, ном уншдаг таблет төхөөрөмжөө урамшуулалттай хямдралтай үнээр хэрэглэгчиддээ хүргэхээр болжээ. Түүнчлэн “Цахим номыг хэн сайн тайлбарлах вэ” уралдааныг номын баярын үеэр явуулж идэвхитэй оролцсон оролцогчдыг урамшуулж, тэдний хийсэн бүтээлийг олон нийтийн сүлжээгээр сурталчлах юм байна. Тус номын баярын зохион байгуулагчаар ССАЖЯ, БСШУЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Номын ертөнц ТББ, дэмжигч байгууллагаар Монгол улсын Үндэсний номын сан, Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Хүүхдийн номын ордон ажиллах аж. Номын баярт оролцсоноор Үндэсний номын сангийн “ Үнэт ховор номын музей”-г үнэгүй үзэж, “Болор цом”-ын эзэн яруу найрагчтай уулзах, хүүхэлдэйн жүжиг үзэх гээд олон бэлэг та бүхнийг хүлээж байна. Амралтын өдрүүдээр Номын аялалд гарч оюуныхаа богцыг дүүргэцгээе.
Г.Одноо
Эх сурвалж: http://www.bookstore.mn