Улс төрийн зүтгэлтэн С.Зориг агсны хэргийг нууцын зэрэглэлээс гаргах тухай асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж”С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа. Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа.Энэ асуудлыг дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргана.Захиалагчийн хэргийг тусгаарлаж, хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна.Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдэж байна.Цаашид энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах, өмгөөлөгч нар нь нууцын хайчинд орчихсон байсныг гаргах ажиллагаа хийгдэнэ” гэлээ.