“Хэцүү анги” киноны Гэрлээ охины дүрээр олонд танигдаж улмаар “Мiss Mongolia-2010″ тэмцээний тэргүүн миссээр шалгарсан Б.Бадамцэцэг найз залуутай болоод тун чиг аз жаргалтай явна.
Нэг хэсэг чинээлэг, хөгшин ивээн тэтгэгчээс машин бэлгэнд авсан, хайртай залуудаа хаягдаад гуниг гутралд автаад байгаа гэх дуулианы эзэн болж явсан бүсгүй маань одоо л нэг жинхэнэ хайраа олсон бололтой. Учир нь тэрээр өмнө найз залуутай эсэх тухайгаа байнга нууцалж, эрчүүдтэй хамт зургаа авахуулахаасаа хүртэл татгалздаг байсан бол А.Шагай хэмээх залуутай үерхэж байгаагаа нуухыг хүссэнгүй. Харин ч олон нийтэд зарлаж өөрийн фэйсбүүк хуудаснаа хамт авахуулсан зургаа тавин, хайрын үгтэй комментууд бичих болжээ. А.Шагай хэмээх залуу нь түүнтэй хамт нэг сургуульд сурдаг бөгөөд ухаалаг даруу нэгэн гэнэ шүү…
Монголынхоо эмэгтэйчүүдэд гоо сайхан бэлэглэх зорилгыг өөртөө тавин ЭМШУИС-д амжилттай суралцаж яваа мисс Бадмушкадаа аз жаргал хүсье!
Г.Сонор ugluu.mn