О.Баасанхүү:Бусдын биеийг үнэлүүлэх, орон байраар хангах тохиолдлуудыг гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна


УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид албан шаардлага хүргүүллээ.

Тус албан бичигт “Сүүлийн үед Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиудтай холбоотойгоор иргэдээс өргөдөл, гомдол их ирж байна. Энэхүү гомдлуудыг судалж үзэхэд дараах агуулгатай байна. Хүчингийн гэмт хэрэг, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд хөнгөрүүлсэн заалттайгаар баталсан.

Тухайлбал бусдын биеийг үнэлүүлэх, орон байр эд материалаар хангах тохиолдлуудыг өмнөх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж үздэг байсан бол одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна.

Иймд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиудтай танилцах ажлын хэсэг байгуулж, хуулийг хэрэгжүүлэх явцад гарч буй алдааг засах талаар Засгийн газраас холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, 2018 оны нэгдүгээр улиралд багтаан өргөн барихыг хүсье.

Дээр дурдсан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд УИХ-ын гишүүнийхээ хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд холбогдох хуулийн төслийг өргөн барихаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Бусдын биеийг үнэлүүлэх, орон байр эд материалаар хангах тохиолдлуудыг гэмт хэрэг гэж тооцохоо больсон байна.


 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …