УИХ-ын гишүүн Б. Наранхүүг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд ханджээ

УИХ-ын гишүүн Б.Наранхүүг  УИХ-аас эгүүлэн татах асуудлаар өнөөдөр Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байна.

Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг.

Гэвч Б.Наранхүү гишүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хангалттай суухгүй байгаа нь энэхүү үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй болоод байгаа юм.

Тэгвэл Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан. Иймд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа дээр УИХ-ын гишүүн Б. Наранхүүг эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргуулахаар хуульч Б.Гүнбилэг, Д.Миеэгомбо, Ч.Жадамба нар Үндсэн хуулийн цэцэд  ханджээ.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …