Чингис бондын эхний өрийг барагдууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр  Чингис бондын  эхний өр болох 500 сая ам.долларын өрийг   хугацаанд нь барагдууллаа.

Монгол Улсын Засгийн газар  Чингис бондын  эхний өр болох 500 сая ам.долларын өрийг барагдуулж байгаа нь олон улсын хөрөнгө оруулагчидийн  өмнө хүлээсэн үүргээ биелүүлж  чадлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх“Засгийн газар байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Эдийн засаг, нийгмийн асуудалд анхаарч ажиллалаа.2015 онд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаас арилжаалсан. Үүний 500 сая ам.долларыг өнөөдөр төллөө. Гэхдээ энэ бол бүрэн гүйцэд төлөгдөөд дууссан зүйл биш. 2022 онд төлөгдөнө. Үүнийг барагдуулахын тулд бонд гаргасан. АН-ын Засгийн газар ямар ч тооцоо судалгаагүйгээр 1.5 тэрбумын бонд авсан. Энэ зүйлийг хийсэн хүмүүс өнөөдөр Монгол Улсыг дампууруулсан. Хөгжлийн банкнаас авсан ард түмний карманаас авсан мөнгийг төлөх ажлыг хийж байна, цаашдаа хийнэ. Татвар нэмсэн асуудал яригдаж байна. Үүн дээр ард иргэд их бухимдаж байна. Сангийн сайдтай энэ асуудлаар ярилцаж байгаа.  У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд татвар нэмээгүй. Шинэ Засгийн газар нефтийн үнийг барих тал дээр аравдугаар сараас хойш ажилласан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэмэгдсэн. Нефть импортлогч компаниуд алдагдалтай ажилласан. Зах зээлээ дагаад нефтийн үнэ нэмэгдэх хандлагатай байна. Эдийн засаг сайжирч байна. Хүнд нөхцөл байдлаас гарч байна. Төсвийн алдагдал өнөөдөр 9 хувьтай тэнцэж байна. 2018 он бол гадаад болон дотоод өр төлбөр төлөх он юм. Ямар ч байсан улсын өмнө тулгамдаад байсан нэг асуудлыг өнөөдөр шийдлээ” гэв.

Г.Нараа

 


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …