Нийслэлийн Авто замын газрын захиалгаар хийгдсэн 39 дүгээр сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын хөдөлгөөнийг өчигдөр орой нээлээ.
Одоо “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” хүртэлх далан дагасан 400 метр замын хучилтын ажил хийгдэж байгаа юм.
Энэ замын хучилтын ажлыг энэ сарын 25-ны дотор дуусгаж, замыг оройд нээхээр төлөвлөсөн байгаа юм.
Мөн зүүн дөрвөн замын уулзварын зүүн талын хойд урсгалд 100 метр замын хөдөлгөөнийг хаажээ.