Мэнгэ таны хувь заяаг хэлж чадах уу?

Мэнгэ том байх тусам ихээхэн амжилттай, эсвэл хувь заяагүй байдлыг илэрхийлдэг гэнэ. Хэрэв мэнгэ дугуй хэлбэртэй бол сайны билэгдэл, харин гонзгойвтор байвал сайн муу ээлжлэх аж. Мэнгэний өнгө тод байх тусам сайн, муу үйлийн үр дүн илүү мэдэгдэхүйц байна. Эрт үед мэнгийг шулмасын тэмдэг гэж vздэг байжээ. Мэнгэтэй эмэгтэй хүнийг ХV зуунд Европт шатаасан түүх ч бий. Өнөөдөр мэнгэнд нэг их ач холбогдол өгөхөө больсон ч мэнгээр хүний хувь заяа, эсвэл зан чанарыг тодорхойлох боломжтой гэж үздэг.

Эрэгтэйчүүд:

Духан дээрх мэнгэ

Баруун талынх алдар, аз жаргалыг авчирна. Дунд байрлавал аз жаргалтай хайр сэтгэлтэй учирна.

Чихэн дээр

Хэнэггүйн шинж.

Хvзvvн дээр

Хэрэв баруун талд байрласан бол хvнд хэцүү амьдрал туулахын илрэл. Харин мэнгэ дунд талд голлосон байвал гайхамшигтай, түргэн албан тушаал ахина гэдэгт итгээрэй.

Эрүүн дээр

Бусдын хүндлэлийг хүлээдэг.

Мөрөн дээр

Амьдралд бэрхшээл их байна. Шар шиг зүтгэж ажиллана.

Хавирган дээр

Баруун талын мэнгэ шийдмэг бус занг илэрхийлнэ. Зүүн тал дээр бол хошин шогийн мэдрэмж сайтай.

Нуруун дээр

Нээлттэй, шударга хүн. Заримдаа жаахан яншаа.

Өгзгөн дээр

Залхуурах дуртай, амархан бууж өгдөг.

Цавин дээр

Баруун талынх эд баялаг, нэр хүндийг авчирна. Зүүн мэнгэ өвчин зовлон, ядуурал.

Эмэгтэйчүүд:

Хөмсгөн дээр

Баруун хөмсгөн дээр бол аз жаргалтай гэрлэлт, зүүн дээр байвал эсрэгээр.

Нүдний орчим

Нүдний орчмын жижиг мэнгэ нь тайван, тогтуун зангийн илрэл.

Хацар дээр

Баруун тал дээр бол хайр сэтгэлийн учрал ихтэй, зүүн хацрынх амжилтад хvрэхэд саад тотгор элбэг тохиолдохын шинж.

Хамар дээр

Ямар ч зүйл сэдсэн бүтэмжтэй байхын билэгдэл.

Уруул дээр

Хөгжилтэй зангийн шинж. Мэдрэмжтэй, тансаглах дуртай, хариуцлагаас мултарч чаддаг. Дээд уруул дээр мэнгэтэй бол маш эмэгтэйлэг, аальгүйн илрэл.

Цээжин дээр

Баруун талынх бол хэт туйлшрамтгайн шинж. Мандан сэргэх, унан доошлох таны амьдралд ээлжилнэ. Цээжний зүүн талд байрласан мэнгэ өгөөмөр, мөн жаахан хөнгөмсөг зангийн илрэл.

Бэлхүүс дээр

Олон хүүхэдтэй болохын шинж. Мэнгэ том байх тусам хүүхэд олширно гэсэн vг.

Мөрөн дээр

Үргэлж аз хийморьтой байна. Харин зүүн талын мэнгэ мөнгө, санхүүгийн бэрхшээлтэй учирч болзошгүйн дохио.

Сарвуун дээр

Хар бараан толбо, мэнгэтэй бол эд баялаг, аз жаргал, гайхамшиг таныг үргэлж дагалдаж байхын билэгдэл.

Гаран дээр

Танд амжилт, аз жаргал авчрах авьяас бий.

Шагайн дээр

Ажилч хичээнгvй, эрч хүчтэй, биеэ даасан зан чанарын илрэл.

 

 


Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …