Саяхан л Сири айлд удам залгах хүү төрсөн бол ихэд “билэгшээдэг” байж. Харин одоо бол түүнийг нь мөнхийн “айдас” дагуулна. Тэрний хүүд цэргийн зарлан ирж. Өчигдөр өглөө аваад явсан бололтой. Одоо ч гэсэн чимээ сураг алга. Аймшигтай юм нөгөө хүү нь алуулсан гэнэ. Ийм түүх айл бүрт биш ч хэдэн зуугаараа. Тэдний дотор 16 нас ч хүрээгүй хөвгүүд байх. Алагдсан хөвгүүдийн ариун цогцос тэр бүр гэртээ очихгүй. Тийм гэхийн аргагүй сэглэгдсэн биеийг тэднийг элсэн цөлд “булна”. Гунигт гашуун мэдээнд хөөрхий ээж нар л “эмтэрнэ”. Уршигт дайныг үзэн ядна. Цөхрөлд “хүлэгдсэн” амьдын там эхэлнэ. Гэвч маргааш нь нөгөө айлын хүүд зарлан ирнэ. Энэ бүхэн хэзээ дуусах юм бэ? Надад хэлээч Аллах бурхан минь…
Х.Уламбаяр
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл