Монгол иргэд Аргентин улс руу визгүй зорчиж эхэллээ

Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс болон Аргентин улс хоорондын хэлэлцээр 2018 оны хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, монгол иргэд 90 хүртэл хоног Аргентин улсад визгүй зорчих боломжтой боллоо.

БНСУ-ын Пусан хотноо 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хоёр тал гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд гадаадын 20 улсад визгүй зорчих боломжтой болж байна.

Гадаад харилцааны яамны зүгээс иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилтын хүрээнд монгол иргэд визгүй зорчдог улсын тоог нэмэгдүүлэх, монгол иргэдэд тавигддаг визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр гадаадын улс орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээ явуулж ирсэн бөгөөд цаашид ч мөн энэ төрлийн хэлэлцээг үргэлжлүүлэх болно гэв.

Эх сурвалж: ГХЯ

Санал болгох мэдээ

ӨБХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.23)-ийн хуралдаанаараа Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн …