Хурдан хүлгээрээ цоллуулдаг “Макс”-ын Д.Ганбаатар олон түрүү мялаасан хурдан морьдооро алдартай. Тэгвэл “Макс” Д.Ганбаатар “Mongolian Saturday” хэмээх хурдан хүлэгээ АНУ-ын Баруун Виржина-гийн морин тойруулгад уралдуулжээ.
Уг тойруулга 400 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд уралдаан өнгөрсөн бямба гаригт болсон байна. Хурдан хүлгийн уяа сойлгийг түүний уяач Э.Ганбат тааруулсан аж.
Хурдан хүлэг нь гарсан цагаасаа өнгөлж давхисаар барианд орохдоо аман хүзүүджээ.
Түрүүлсэн моринд 230.400 ам.доллар, аман хүзүүдсэн “Mongolian Saturday”-г 76.800 ам.доллараар байлсан байна. “Макс” Д.Ганбаатар “Mongolian Saturday”-г 2011 онд дуудлага худалдаанаас 60.000 ам.доллараар худалдан авсан аж.