Англиас олдсон Хятадын бумбыг дуудлага худалдаанд оруулна

1860 онд болсон дээрмийн үеэр алдагдсан гэх Бээжин хот дахь Зуны Ордонд байсан усны хүрэл бумба саяхан Английн Кент гэх газраас олджээ.

Уг хүрэл бумбыг ирэх сарын 11-ний өдөр Кантербуригийн дуудлага худалдаанд оруулах бөгөөд 170,000-285,000 ам долларын үнэд хүрнэ гэж тооцоолоод байна.

Английн Кантербури дуудлага худалдааны галерейн зүгээс Хятадын эртний үүнтэй төстэй бумба дэлхий дээр таван ширхэг байдаг, тэдгээр нь Еин нэрээрээ алдартай, тэдгээр тав нь музейн үзмэр болсон гэдгийг онцолсон.

МЭӨ 1027-771 оны баруун Зоу гүрний үеийн уг бумбыг “Бар Еин” хэмээдэг. Учир нь бумбыг барын хэлбэрээр хийсэн аж.

1856-1860 онд болсон байлдааны үеэр Англи, Францын цэргүүд Зуны Ордныг дээрэмдэж, сүйтгэсэн байдаг. Байлдаанд оролцож явсан Хааны усан цэргийн ахмад Харри Левис Эвансын Хятадад байсан үеийнх нь талаарх захидлууд болон гэрэл зурагнууд олны анхаарлыг татаж байна.


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …