Ц.Нямдорж: Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжлох ажиллагааг тасралтгүй хоёр жил явуулж байна. Эрдэнэттэй холбоотой маргаан захиргааны шүүх дээр явж байгаа. Төрийн өмчийг сааж хулгайлдаг хүмүүсийн асуудлыг шалгуулах гэж хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа оролдлого хийхэд замаас нь хянадаг байгууллага нь хаагаад хөдөлгөхгүй байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа захиргааны шүүх дахиж хуралдаад Эрдэнэтийн асуудлыг түгжсэн.

Ер нь бол Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад санхүүгийн эх үүсвэрийг бэлэн болгох ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэн. Хоёр хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц Дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Ямар бичиг вэ гэхээр 2005 онд Эрдэнэтийн асуудлаар Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан, Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй, хууль бус үйл ажиллагааг анхааралдаа авч таслан зогсоохыг хүссэн агуулга бүхий бичиг. Бидэнд нэг буруу ойлголт байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж хоёр жил ярилаа. Барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй.



УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан баталгааны гэрээ аль хэсэг нь хуурамч, аль нь үнэн гэдгийг тогтоох хэрэгтэй. Ш.Батхүү гэж хүн үнэхээр хууль бусаар бичиг баримт засаж, гарын үсэг дуурайж зурсан уу эсвэл нэр холбогдоод байгаа хүмүүс үнэнээсээ гарын үсэг зурсан байна уу гэдгийг тогтоох газрууд нь тогтоогоод Арбитрт дахин хандахад ялагдахгүй.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …