Ялз чанагч байвал винотой үхрийн махтай амтат шөл хийж болно. Шарсан талх, ногооны салаттай хамт олговол тохиромжтой.
Орц:
900 гр хальсалж, шоо дөрвөлжин хэрчсэн төмс
4 багц цоохор майлз
4-5 лууван (хэрчсэн)
1 дунд зэргийн бөөрөнхий сонгино (хэрчсэн)
2 хоолны халбага оливийн тос
700 гр үхрийн мах (дөрвөлжилж хэрчсэн)
3 сармисны хумс
2 хоолны халбага давсалсан цөцгийн тос
2 аяга үхрийн шөл
¾ аяга улаан дарс
3/4 аяга Guinness шар айраг
2 хоолны халбага томатны соус
1 хоолны халбага цагаан элсэн чихэр
1 хоолны халбага шар буурцагны соус (soy sauce)
1/2 хоолны халбага нухаш
2 лаврын навч
1 хоолны халбага эрдэнэ шишийн цардуул + 1 хоолны халбага ус
Давс, перец өөрийн амталгаагаар
• Хэрчсэн ногоонуудаа ялз чанагчийнхаа доор хийнэ. Махаа усаар зайлж, хүнсний сальфетканд усыг нь шингээж аваад давс, перецээр амтална.
• Том хайруулын тавганд оливийн тосоо халааж махаа бүх талаараа борлотол нь 5-7 минут шарна. Дээр нь сармисаа нэмж нэг минут шарж гаргаад ялз чанагчиндаа ногоонуудынхаа дээрээс тавина.
• Хайруулын тавгандаа цөцгийн тосоо хийж хайлуулаад дээр нь үхрийн шөх, улаан дарс, шар айраг, улаан лоолийн соус, элсэн чихэр, шар буурцагны соус, яншуйгаа хийнэ. Модон халбагаар шингэнүүдийг сайн хутгаж 2 минут буцалгаад галаа багасгаж 10 минут байлгана. Дээр нь өөрийн амталгаагаар давс нэмээд, эрдэнэ шишийн цардуулаа хийж хутгаарай
• Шөлтэй холимогоо ялз чанагчиндаа хийж, лаврын навчаа хийгээд өндөр температурт 4-6 цаг буцалгаж болгоно.