АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн уулзалт дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл хоёр улсын тэргүүн нарын түүхэн уулзалт зохион байгуулах газраар Монгол, Сингапур хоёр улс шалгарч үлдээд байгааг дэлхийн хэвлэлүүд бичээд эхэлсэн юм.
Харин энэ асуудалд манай улсын Засгийн газар ямар байр суурьтай байгаа талаар Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатар тайлбар хийлээ.
Тэрбээр“Энэ асуудалд Монгол Улс хариуцлагатай хандах ёстой. Шоу хийгээд өнгөрч болохгүй. Зөвхөн Монгол Улсын дотоод асуудал биш, олон улсын хэмжээнд яригдаж байгаа асуудал. Тийм учраас бид хариуцлагатай хандах ёстой. Түүнээс биш энэхүү уулзалтыг бид нар хийнэ гэж уриалаад, бид нарын уриалгаар санал хураагаад болдог зүйл биш”гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ямартай ч хоёр улсын тэргүүн нарын түүхэн уулзалт яг хэдэн сард, хаана зохион байгуулах талаар хэн нь ч албан ёсоор мэдэгдээгүй одоог болтол нууц хэвээрээ л байна.