Энэ авилгын хэргээр баривчлагдсан нөхдүүдийн ар гэрүүд яагаад “Ингэж байна, тэгэж байна” гээд хөөцөлдөж мэдэгдэл энэ тэр хийхгүй байна. Хүн л болсон хойно сайн ч муу ч өмнөөс нь шаналж гүймээр.
Ингэхгүй байгаа нь, хамт идэлцсэн, бүгдийг нь мэдэж байгаа болохоор тэр байх.
Энэ нь уг этгээд гэмт хэрэгтэн болохыг нотлох мэт…
Нөгөө талаасаа энэ ойр тойрных нь хүмүүс ийм зан гаргаж байгаагаараа ямар аймаар цэвдэг сэтгэлтэйгээ харуулж байна.
Муу зүйлийн үйлийн лай, гэсгээл заавал ирдэг, зайлшгүй илэрдэг. Хөх тэнгэрийн Монголчуудыг хуурч зальдах ямарч боломжгүй.
Үнэн ийм л хатуу…
Энэ их баялаг амьдралаас ийм замаар яваад эцэст нь ийм зүйлд хүрчихээд хэвтэж байх гэж дээ хөөрхийс, чааваас.
Өнөө сайхан боловсрол нь хаа байна. Монголыг, эх орныг давсан боловсрол гэж хаана ч байхгүй гэдгийг ингээд мэдэж авцгаа!!!
Хүний мууг үзэх гэсэнгүй харин тэд хулгайлж зувчуулж хүний үнэргүй зүйл хийж байхдаа ийм зүйл ирнэ гэдгийг нэг ч гэсэн удаа бодоогүйд нь гүнээ харамснам. Шударгуу Монгол түмний бум буман нүд нэг ч цавчихгүй харж байгаа…
УИХ-ын гишүүн С.Жавхлан