Та ухаалаг эмэгтэй мөн үү. Энэ асуултад нэг хариулаад үзээрэй, чин сэтгэлээсээ. Харин дараа нь ухаалаг бүсгүйчүүдийн тун сэргэлэнээр зайлсхийж чаддаг доорх зан байдал танд бий эсэхийг тунгаагаарай. Тэр нь таны хэр ухаалаг эмэгтэй болохыг хэлээд өгнө.
Нэг. Найз залуу, эр нөхрөө өөр бүсгүйтэй хардаж, уурлаж бухимдан хэрүүл маргаан үүсгэх. Хардалт бодитой байсан ч ухаалаг эмэгтэй юуны өмнө шалтгааныг нь олохыг чухалчилдаг.
Хоёр. Аав ээж, ах дүү, төрөл төрөгсдийг нь доромжилж гутаах. Ямар ч ширүүн хэрүүл гарсан ухаалаг эмэгтэй удам судар, гарал үүслийг нь хөнддөггүй.
Гурав. Бусадтай харьцуулж доош нь хийх. Ухаалаг эмэгтэй хэзээ ч энэ сэдвийг хөнддөггүй. Найз бүсгүйн чинь нөхөр танд нөхрөөс чинь илүү мэт санагдаг л дээ. Унах унаа, байгаа төрхөөрөө. Гэвч нөхөрт чинь үүнээс илүү авьяас, чадвар байгааг бүү үгүйсгэ. Бас найз бүсгүйнхээ нөхөртэй та нэг хоног ч хамт амьдарч үзээгүй шүү дээ. Харин найз залуу, нөхрөө бол та өөрөө сонгосон.
Дөрөв. Найз нөхдийнх нь дунд маргаан үүсгэх, тэдний хажууд зэмлэх, чанга дуугаар буруутгах. Туршлагатай эмэгтэйчүүд бусдын хажууд өөрийн залуу /нөхөр/-гаа түүний буруу байсан ч хэзээ ч зэмлэдэггүй.
Тав. Найз залуу, нөхрөө өмчлөх гэж зүтгэх найз нөхөд, дуртай хоббигоос нь холдуулах гэж муйхарлах. Ухаалаг эмэгтэй нөхөр, найз залуугийнхаа дуртай хоббиг зөв тийш нь залахад дэмжлэг үзүүлэх, найз нөхдөө сонгоход нь тусалдаг. Тэр хэзээ ч өөртөө бүх анхаарлыг нь хандуулах өмчлөх гэж зүтгэдэггүй.