С. Жавхлан: Монгол Улс 27 жил өлсөж байна

Улсын Их хурлын чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн  өргөн мэдүүлсэн Ардчилсан хувьсгалын анхдагчдад төрөөс тусламж, хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр” Хувьсгал гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Монгол Улс 27 жил өлсөж байна. Өлсөж эхэлсэн одоо ч хэвээр үргэлжилж байна.  Ардчилсан хувьсал биш  үймээн байсан. Бусад улс орнуудыг харахад, амьдралын нөхцөл боломж нь  дээшлэхийг хувьсал гэх юм билээ. Анх намайг энд орж ирэхэд та 75 шоолж байсан.  Харин өнөөдөр та хэдийг би  ард түмэнтэй нийлж шоолж байна. Баахан хурал хийгээд л байдаг, ард түмэнд нөлөөлж байгаа юм алга. Хилийн чанадаас мөнгө авчирна гэсэн Ерөнхийлөгч  нь хаачив.  Би оффшорчдын нэрийг  зарлана” гэв.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …