БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг баталлаа. Мөн “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл”-ийг БНХАУ-ын талд санал болгож, хугацаанд нь хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах боллоо.

  Хөнгөлөлттэй зээлээр:

–  “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц”

–  “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл”

–  “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэл”

–  “Өрсөлдөх чадвартай дээд боловсрол”

–  “Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих”

–  “Махны үйлдвэр, хорио цээрийн байгууламж барих”

–  “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах”

–  “Улаанбаатар хот, аймгийн төвийн гудамж, талбайг камержуулах”

–  “Нүхэн гарц”

–  “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах” гэсэн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

БНХАУ-ын нэг тэрбум ам.долларыг ашиглах тухай Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2015 оны 11 дүгээр сарын 26-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

 

 

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …