Ц.Цогзолмаа: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан цэцэрлэг баригдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тархины саажилттай хүүхдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэлээ. Тус асуудлаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар мэдээлэл хийлээ.

Ц.Цогзолмаа:Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа“Төсвийн үнэ зөрүүтэй гэсэн шалтгаанаар 10 дугаар цэцэрлэгийн барилгын ажил зогсонги байдалтай байсан. Ерөнхий сайд зургадугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсаны үр дүнд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргалаа. Уг шийдвэрт салбарын яам болон уг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн зүгээс талархалтай байгаагаа хэлмээр байна.

Барилгын зураг 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар зурагдсан байна. Ингээд Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдах боллоо” гэлээ.

 ХНХ-ын сайд С.Чинзориг “Тархины саажилттай хүүхдүүдийн 10 дугаар цэцэрлэгийн барилгыг барих асуудал олон жил яригдаж байгаа. Тус цэцэрлэгийг барихад шаардагдах 5 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгаж, энэ цэцэрлэгийг орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ барилгатай болгоход анхаарахыг холбогдох сайд нарт даалгасан” гэв.


 

 

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: Улс төр хийж биш ажил хийж хөгжинө

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 14-нд болж аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …