УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн дунд нууц санал хураалт явууллаа.

Санал хураахад хуралдаанд оролцсон нийт 57 гишүүний 33 нь УИХ-ын гишүүн Д. Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Харин одоо УИХ-ын гишүүн Д. Гантулгын бүрэн эрхийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг хэлэлцэж байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд хангахыг баталгаажууллаа

УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. …