Монголын загварын ертөнцийг одоо ч гэсэн байлдан дагуулсаар байгаа. Мөнхийн залуу Э.Одгэрэл гоо үзэсгэлэнгээ одоо ч хадгалсаар байгаа тэрээр тоотой хэдхэн компанийн реклам сурталчилгаанд тоглож хангалттай хэмжээний мөнгө халаасладаг.
Түүний нэг өдрийг сонирхоход тэрбээр өглөө эрт босон бассейнд орж, үдэш орой нь тансаг үнэртэн анхилуулсан тохилог саунд амарч, бүтэн биеийн массаж хийлгэдэг гэж байгаа.
Э.Одгэрэлийн нэг өдөр ийнхүү өнгөрдөг бөгөөд өдөр шөнөгүй ажиллаж, амрах ч завгүй зүтгэдэг бусад эмэгтэйчүүдээс түүний амьдрал тэс өөр.
Тэгвэл ингэж их цаг наргүй ажлаагүй мөртөө топ маань нэлээн хүндхэн өвчин тусчээ. Тодруулбал, топ модель маань Солонгосын нэгэн эмнэлэгийн хяналтанд байгаа бөгөөд түүний ходоод асуудалтай байгаа гэнэ.
Мэдээж түүнйи бие өвдсөн болохоор, сайнгүй байгаа бололтой. Үе үехэн Солонгосыг зорьж эмчлүүлэх болсон топ маань олон жилийн туршид гоо сайхан биеэ хадгалахыг тулд хоолны хатуу дэглэм баридаг байсан билээ. Улмаар энэ нь эцэстээ түүний ходоодыг ихээхэн асуудалтай болгосон гэнэ.
Эх сурвалж: factnews.mn